Copyright 2026 @ onMart.mn, All rights reserved.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Онмарт Реферрал ХХК-аас ажиллуулж буй www.onmart.mn цахим платформоор дамжуулан үзүүлэх бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний борлуулалт, cashback болон referral урамшууллын системд хамаарна. Хэрэглэгч нь вэб сайтад бүртгүүлэх, нэвтрэх, худалдан авалт хийх замаар энэхүү нөхцөлийг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Компанийн нэр: Онмарт Реферрал ХХК
Регистрийн дугаар: 7222337
Хаяг: Улаанбаатар хот, ХУД, 11-р хороо, Ар зайсан, Могул хотхон, Onmart дэлгүүр
Onmart.mn нь өдөр тутмын өргөн хэрэглээний барааг онлайнаар захиалах, хүргэлтээр авах, мөн дэлгүүр дээр очиж худалдан авах боломж олгоно.
Хэрэглэгч нь Google Gmail аккаунтаар бүртгүүлэх боломжтой бөгөөд бүртгэл үүсгэх үед давтагдашгүй 6 оронтой борлуулагч (промо) код автоматаар үүснэ. Нэг хэрэглэгч нэг аккаунт эзэмшинэ.
Хэрэглэгч худалдан авалт хийснээр тухайн бараанд тогтоосон cashback урамшуулал авах боломжтой. Захиалга амжилттай хүргэгдэж, төлбөр баталгаажсаны дараа cashback нь хэрэглэгчийн дотоод хэтэвчинд орно.
Cashback урамшуулал нь анх 2%-иас эхэлж, хэрэглэгчийн сүүлийн 365 хоногийн хугацаанд хийсэн нийт худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран дараах байдлаар шаталж нэмэгдэнэ. Үүнд:
Cashback-ийн шатлал ахих нөхцөл нь хэрэглэгчийн сүүлийн 365 хоногийн хугацаанд амжилттай гүйцэтгэсэн, буцаагдаагүй захиалгуудын нийлбэр дүнгээр тооцогдоно.
Onmart.mn нь cashback-ийн хувь, нөхцөлийг зах зээлийн болон бизнесийн нөхцөлөөс хамааран урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлт нь веб сайт дээр нийтлэгдсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
6. Referral (Урилгын) урамшууллын систем
Referral урамшуулал нь бодит худалдан авалтад суурилсан бөгөөд гишүүн элсүүлэхэд төлбөр авдаггүй, орлого олох баталгаа амлахгүй.
7.1. Onmart.mn платформ дээр хэрэглэгчээр бүртгүүлсэн байх
7.2. Бүртгүүлэх үедээ урьсан борлуулагчийн кодыг оруулсан байх
7.3. Хэрэглэгч нь анхны худалдан авалтаа хийхээс өмнө борлуулагч кодыг нийт 3 хүртэл удаа өөрчлөх боломжтой байна.
7.4. Анхны худалдан авалтаа амжилттай хийсэн байх
7.5. Тухайн захиалгын хүргэлт баталгаажсан байх
Дээрх нөхцөлүүд бүрэн хангагдсаны дараа хэрэглэгчийн борлуулагч код идэвхжиж,
үүнээс хойш тухайн борлуулагч кодоор дамжин хийгдсэн бодит худалдан авалт бүрээс урамшуулал бодогдоно.
Анхны худалдан авалт амжилттай хийгдэж, хүргэлт баталгаажсаны дараа борлуулагч код бүр мөсөн түгжигдэх бөгөөд дахин өөрчлөх боломжгүй.
Onmart.mn дээрх бүтээгдэхүүн бүрт олгогдох урамшууллын хувь нь тухайн барааны нийт үнийн дүнгийн 0–10% байна. Уг хувь хэмжээ нь бүтээгдэхүүн бүрийн хуудсан дээр ил тод байдлаар харуулна.
Олгогдох нийт урамшууллын дүн нь дараах 5 шатлалт бүтэц-ээр хуваарилагдана. Үүнд:
1-р шат – 50%, 2-р шат – 20%, 3-р шат – 15%, 4-р шат – 10%, 5-р шат – 5%.
Энэхүү шатлалд заасан хувь нь барааны үнийн дүн биш, харин тухайн бүтээгдэхүүнд олгогдсон нийт урамшууллын дүнг хуваарилах зорилготой болно.
Onmart.mn нь урамшууллын хувь, нөхцөлийг зах зээлийн болон бизнесийн нөхцөлөөс хамааран урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлт нь веб сайт дээр нийтлэгдсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Onmart.mn нь Монгол Улсын MNS стандарт болон холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаална.
Хэрэглэгч нь захиалсан барааг хүлээн авахдаа нэг бүрчлэн шалгах үүрэгтэй. Илэрхий гэмтэл, дутуу байдал илэрсэн тохиолдолд хүргэлтийн үед нь Onmart.mn-д мэдэгдэнэ.
Onmart.mn нь захиалгын нийт үнийн дүнгээс хамааран дараах хүргэлтийн төлбөрийн нөхцөлийг мөрдөнө. Үүнд:
Хэрэглэгч нь хүргэлт очсон үед захиалсан бараагаа хүлээн авах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн буруугаас шалтгаалан (холбогдох боломжгүй, хүлээн авахаас татгалзсан, буруу хаяг өгсөн зэрэг) барааг хүлээн аваагүй тохиолдолд, тухайн захиалгын хүргэлтийн зардлыг суутган, үлдэгдэл төлбөрийг хэрэглэгчид буцаан олгоно.
Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах эрхтэй. Буцаах бараа нь анхны байдалтай, задраагүй, чанар алдагдаагүй байх бөгөөд очиж авах хүргэлтийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Буцаалт хийсэн тохиолдолд тухайн захиалгатай холбоотой cashback болон referral урамшуулал цуцлагдана.
Маргааныг харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Үйлчилгээний нөхцөл оруулсан огноо: 2025.12.23